Цэцэг сумаас орох, гарах хөдөлгөөнийг ХААЛАА

2020 оны 8 сарын 17

Arslan.mn

Наймдугаар сарын 15-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штабын шийдвэрээр Цэцэг сумаас орох, гарах тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг тодорхойгүй хугацаагаар хаалаа.

Мөн Жаргалант сумын Бичигтийн постоор зорчих тээврийн хэрэгслийн хяналт шалгалтыг чангатгаж, асуумж судалгааг авч зорчуулж байна.

Аймгийн ЗӨСТ-өөс тарваган тахлын сэжигтэй тохиолдлоор Цэцэг сумын Эрүүл мэндийн төвд эмчлүүлж буй иргэний шинжилгээний дээж, сорьцыг ЗӨСҮТ-д илгээсэн бөгөөд албан ёсны хариу нь өнөөдөр гарах юм.

Эх сурвалж: Ховд аймгийн ЗДТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
619242
4 эможи

Зочин
2020-08-19 19:00
Наац мэдээллээ устгах хэрэгтэй байх оруулах мэдээ олдохгүй бол цагаан хаднаас мэдээлэл хай. 99317070 Лавлаж асуу
Зочин
2020-08-17 14:52
keyboard_arrow_up