Архангай аймгийн Тариат суманд цас биш мөндөр оржээ

2020 оны 8 сарын 04

Архангай аймгийн Тариат суманд мөндөр оржээ

Архангай аймгийн Тариат сум орчимд өчигдөр цас биш мөндөр оржээ. Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг уурчаас тодруулахад "Архангай аймгийн цаг агаарын ажиглалтын талбайд мөндөр ороогүй учраас хэмжилт хийгдээгүй. Гэхдээ Тариат сум орчмын хэсэг газарт өчигдөр мөндөр орсон. Зарим иргэд зун цас орсон гэж олон нийтийн сүлжээнд бичсэн байсан. Тухайн үед мөндөр орох үүл бүрдсэн байсан” гэв.

Архангай аймагт наймдугаар сарын 4, 6, 9-нд ихэнх нутгаар, 5-нд зарим газраар бороо орох төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
2
angry an post
618882
5 эможи

Зочин
2020-08-04 10:56
keyboard_arrow_up