ӨВӨРХАНГАЙ: Замын хөдөлгөөн нээгдсэнээс хойш 1538 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрч байна

2020 оны 3 сарын 16

Arslan.mn

Улсын онцгой комиссын шийдвэрээр өнөөдөр /2020.03.16/ 07.00 цагаас эхлэн нийслэл, аймаг, сумдын автозамын хөдөлгөөнийг нээгдсэнтэй холбогдуулан  Өвөрхангай аймгийн хэмжээнд 20 цэгт 86 алба хаагч замын хөдөлгөөнд хяналт тавьж, учирч болзошгүй эрсдэл, осол, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэн ажиллаж байна.

Энэхүү хяналт шалгалтын хүрээнд 450 км замын 20 цэгт буюу А0301, А0302, Хархорин чиглэлийн А0601, А0602 авто замууд дээр 25 км тутамд замын хяналтын байнгын цэг, 50 км тутамд замын хөдөлгөөнт хяналт болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цэг, 100 км тутамд  Онцгой байдлын газрын эрэн хайх, аврах салбар байрлаж, яаралтай тусламж үйлчилгээг үзүүлэх, урьдчилан сэргийлэх яриа таниулга хийж, зурагт хуудас 15000 ширхэгийг хэвлэн иргэдэд өгч байна.

Замын хөдөлгөөн нээгдсэнээс хойш өдрийн 13:00 цагийн байдлаар 6007 зорчигчтой 1538 тээврийн хэрэгсэл дамжин өнгөрсөн байна.

Иймд жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо хууль, дүрмийн дагуу оролцож, авто замаар хурдыг тохируулж, өөрийн болон зорчигчийн аюулгүй байдлыг хангаж оролцохыг сэрэмжлүүлж байна.

Замын хөдөлгөөний дүрэм бол амьдралын дүрэм

Эх сурвалж: Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газар
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
614896
1 эможи

keyboard_arrow_up