Хууль бусаар мод бэлтгэсэн гурван гэмт хэргийг илрүүлжээ

2020 оны 2 сарын 27

Arslan.mn

Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газраас "Сар шинэ-2020” нэгдсэн арга хэмжээний хүрээнд олон чиглэлд үр дүнтэй ажлуудыг шат дараалалтайгаар авч ажиллаж байна. Үүний нэг алхам нь хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ.

Тодруулбал тус ажлын хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сум, Бугант тосгонд хяналт, шалгалтын ажлыг мэргэжлийн албадтай хамтран зохион байгуулсан байна. Эл хяналт, шалгалтын явцад зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох гэмт хэрэг нэг, хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг гурав нийт дөрвөн гэмт хэргийг илрүүлсэн аж. Одоогоор дээрх хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
614159
0 эможи

keyboard_arrow_up