Бага насны хүүхэдтэй ажилтнууд богиносгосон цагаар ажиллана

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор бүх сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоосонтой холбогдуулан бага насны хүүхэдтэй ажилтнуудаа 01-р сарын 27-ноос 03-р сарын 02-ний өдөр хүртэл богиносгосон цагаар ажиллуулах шийдвэрийг өнөөдөр гаргажээ.

Өөрөөр хэлбэл, тус байгууллагын бага насны хүүхэдтэй ажилтнууд 09.00-12.00, 14.00-17.00 цаг буюу зургаан цагаар ажиллах юм.

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар нийт 23 ажилтантай ба бага насны хүүхэдтэй 16 ажилтан байдаг байна. Энэхүү шийдвэрээрээ гэр бүл, хүүхэддээ тавих анхаарал халамжаа нэмэгдүүлэхийг даалгасан байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
2
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
613070
13 эможи

Oogii
2020-01-29 12:08
Baiguullaga burt alban bichig yavuulsan yumuu
Зочин
2020-01-28 22:09
Зочин
2020-01-28 18:47
keyboard_arrow_up