Баянхонгорын Цагаан цахирын уурхайд дэлбэрэлт болж, таван хүн бэртжээ

2020 оны 1 сарын 28

Arslan.mn

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны уурхайд дэлбэрэлт болж таван хүн хүнд, хүндэвтэр бэртсэн талаарх мэдээллийг бид олж авлаа. Тодруулбал, тус уурхайд гэрээгээр тэсэлгээ хийдэг “Пироп эрдэнэ” компанийн 20 тоннын чингэлэг бүхий хэрэгслийн агуулахад нь энэ сарын 24-ний 12.30 цагийн үед дэлбэрэлт болжээ. ОБЕГ, “Анта энд партнерс” хуулийн фирм, аймгийн Мэргэжлийн хяналтын болон Онцгой байдлын газрынхан дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ажиллаж буй гэнэ. “Анта энд партнерс” фирмийнхнээс болсон явдлыг тодруулахад “Пироп эрдэнэ” компанийн тэсэлгээний хэрэгслийн агуулахад нь дэлбэрэлт болсон. Тухайн үед агуулахад таван хүн ажиллаж байсан юм билээ. Ашигт малтмалын болон Тэсэрч, дэлбэрэх бодисын тухай хуулиар агуулахад гаднын хүн нэвтрэх боломжгүй тул “Пироп эрдэнэ”-ийн ажилчид л байж. 

Уурхайд бол ямар нэгэн тэсэлгээ хийгээгүй. Агуулахад тэсрэх бодис холбох явцад бялт нь буудаад, гурван хүн хүнд, хүндэвтэр бэртжээ. Тэдний хоёрыг нь Улаанбаатарт, нөгөөг нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлэн эмчилж байгаа гэсэн. Мэргэжлийн багийнхан тухайн тэсэлгээний бодис үйлдвэрийн доголдолтой байж болзошгүй гэж таамаглаж байна” гэсэн бол өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр “Чингэлэгт болсон дэлбэрэлтэд таван хүн өртөж, нэгийнх нь гарын тав, нөгөөгийнх нь гурван хуруу тасарсан. Гурав дахийнх нь төмсөг хүнд бэртэж, авхуулсан. Үлдсэн хоёрынх нь нүд гэмтэж, хараа орох, эсэх нь тодорхойгүй байгаа. ОБЕГ-ынхан хүнд бэртсэн дөрвөн хүнийг нийслэлд тусгай онгоцоор тээвэрлэж, авчрах ажлыг зохион байгуулсан. Бүх зардлыг цаад компаниас нь гаргасан байна. Өдгөө гурвыг нь ГССҮТ-д, нүд нь ноцтой гэмтсэн нэг өвчтөнийг Улсын нэгдүгээр төв эмнэлэг рүү шилжүүлсэн. Ослын шалтгааныг мэргэжлийнхэн хөдөлмөрийн аюулгүй байдал алдсан гэж урьдчилан таамаглажээ” хэмээв.

Бэлтгэсэн: О.Оргилох

Эх сурвалж: өнөөдөр сонин
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
613037
1 эможи

Зочин
2020-01-28 13:33
keyboard_arrow_up