Орон нутгийн замд хамтарсан хяналт шалгалт явуулж эхэллээ

2019 оны 1 сарын 17

Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоо барьсан 168 зөрчлийг илрүүлжээ Arslan.mn

Сар шинийн баяртай холбогдуулан орон нутаг - Улаанбаатар, Улаанбаатар - Орон нутгийн чиглэлд тээврийн хэрэгсэл, зорчигч иргэдийн хөдөлгөөний эрчим эрс нэмэгддэг.

Үүнтэй холбоотойгоор Автотээврийн үндэсний төвөөс Замын цагдаагийн газартай хамтран “Сар шинэ - Тээвэрлэлтийн гэрээгүй зорчигч тээвэр” хяналт шалгалтын ажлыг энэ сарын 15-ны өдрөөс ирэх сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд нийслэлийн Баянзүрх, Сонгинохайрхан зорчигч тээврийн төвүүд, аймгууд дахь Авто тээврийн төв болон Замын цагдаагийн хяналтын постуудад зохион байгуулж байна.

Шалгалтаар улс, хот хоорондын автозамд нийтийн тээврийн хэрэгслээр зорчигчид зам тээврийн гэмт хэрэг, осол зөрчилд орохоос урьдчилан сэргийлэх, мөн ачаа, зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаанд Төрийн хяналт шалгалтын тухай хууль, Автотээврийн тухай хууль, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрэм болон түүнд нийцүүлэн гаргасан бусад холбогдох хууль, тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулах юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
599351
0 эможи

keyboard_arrow_up