“Арбидол“ эмийн тунг тааруулахгүй бол элэг хордуулах эрсдэлтэй гэв

админ
2021 оны 9 сарын 14

Arslan.mn

Ковид19 халдварын эмчилгээнд хэрэглэж буй "Арбидол" эмийн талаар Эрүүл мэндийн яамны эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэл өглөө.  

Тэрбээр "Арбидол эмийг вирусийн эсрэг эмчилгээнд хэрэглэж байгаа. Өмнө нь томуу, томуу төст өвчний үед хэрэглэдэг байсан. Саяхан коронавирусийн эсрэг өвөрмөц эмчилгээнд хэрэглэж байсныг ерөнхий үйлдэлтэй эмийн жагсаалт руу оруулсан.

"Арбидол" эмийг эмчилгээнээс хассан зүйл огт байхгүй. Эмчийн заавар, жороор хэрэглэнэ. Иргэд өөрсдөө дураараа аваад хэрэглэх юм шиг ойлгоод байна. "Арбидол"-ыг жирэмсэн хүн хэрэглэж болохгүй. 

Тус эмийг коронавирус болон томуу, томуу төст өвчний үед зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ. 

Эмийн тун хэмжээг тааруулахгүй бол элгийг хордуулах эрсдэл бий. Тийм учраас заавал эмчийн заалтаар хэрэглэнэ"  гэлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
630941
2 эможи

Зочин
2021-09-15 18:05
Хэдэн хоног уух вэ эмч эмч өөр өөр зөвлөх юмаа ер нь яг хэд хоног хэрэглээд зогсоох ёстой вэ
keyboard_arrow_up