ЭМЯ: Резидент эмч нарын үүрэг оролцоо чухал хэрэгтэй боллоо

админ
2021 оны 9 сарын 14

Arslan.mn

Цар тахлын тархалт нэмэгдсэнээс эрүүл мэндийн салбарынхны ажлын ачаалал ихсэж, хүний нөөцийн дутагдал орж эхэлжээ. Ийм үед Резидент эмч нарын үүрэг оролцоо чухал хэрэгтэй болсон гэдгийг ЭМЯ-наас мэдээлсэн билээ. 

Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Б.Бумдэлгэр "Халдварын тархалт өндөр байгаа энэ үед тангараг өргөсөн эмч нар хамаг хүчээ шавхан ажиллаж байна.   Улсын хэмжээнд сургалт эрхлэх 22 байгууллагад 1900 орчим резидент эмч суралцаж байна. Тэдний тал хувь нь хоёрдугаар дамжаанд суралцаж байна. Хоёрдугаар дамжааны оюутнууд ирэх аравдугаар сард төгсөх учир дайчилгаанд хамруулаагүй. Ковидын эсрэг хариу арга хэмжээнд нэгдүгээр дамжааны резидент эмч нарыг дайчилж байгаа.  

2020 оны нэгдүгээр сарын 1-нээс резидент эмч нар цалинтай болсон. 2020 оны гуравдугаар сараас хойш тусгаарлах байр, дүүргийн эмнэлгүүд, 119 тусгай дугаарт эрүүл мэндийн зөвлөгөө өгөх, тандалт вакцинжуулалт, өрхийн эмнэлгүүд зэрэг анхан шатны тусламж үйлчилгээнд ажиллаж байна. 

Одоогийн нөхцөлд резидент эмч нараас гадна эрүүл мэндийн салбарын 30 мянга гаруй албан хаагч ажиллаж байна. Мөн хувийн эмнэлгүүдийн эмч, эмнэлгийн ажилтнуудын ковидын эсрэг хариу арга хэмжээнд сайн дураараа ажиллахыг уриалж байна. Одоо коронавирусийн делта хувилбарын 3-р давлагаа дэгдэж, эрүүл мэндийн салбарынхан өндөр ачаалалтай ажиллаж байгаа энэ үед резидент эмч нарын хүч, үүрэг оролцоо чухал хэрэгтэй байна. Эх орон чинь дуудаж байна" гэлээ. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
6
630928
11 эможи

keyboard_arrow_up