ТАНИЛЦ: Өнөөдөр ажиллах дархлаажуулалт, шинжилгээний цэгүүд

2021 оны 9 сарын 13

Arslan.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 48 цэг 09:00-17:00 цагт ажиллана. 

Эдгээр цэгт 69 багийн 350 эмч, ажилтан ажиллан 7,694 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр дээрх вакцины 

  • I тунд 66,
  • II тунд 247,
  • нэмэлт сэргээх тунд 1,708 буюу нийт 2,021 иргэн хамрагджээ.

Ингэснээр вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.1 хувь байгааг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ. Мөн зорилтот бүлгийн буюу 2,825 жирэмсэн эх, 12-15 насны 63,711 (71.7 хувь), 16-17 насны 25,359  хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байгаа аж. 

Ташрамд дурдахад, өнөөдрөөс эхлэн нийслэлийн 18-аас дээш насны иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлт сэргээх буюу III тунд хамрагдах боломжтой болж байна. 

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

2

4

5

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
630866
0 эможи

keyboard_arrow_up