Халдварын 1566 тохиолдол батлагдаж, ДӨРВӨН ХҮН нас барлаа

2021 оны 8 сарын 23

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.08.23/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдварын 1566 тохиолдол шинээр бүртгэгджээ. Шинээр бүртгэгдсэн нийт халдварын тохиолдлын 342 нь Улаанбаатар хотод, 1224 нь орон нутагт бүртгэгдсэн байна. 

Харин халдвар авч, эмчлэгдэж байсан дөрвөн хүн нас баржээ. Ингэснээр Монгол Улсад коронавирусний халдвараар нас барсан иргэдийн тоо 902 боллоо. 

Тэгвэл өнгөрсөн хоногт халдвар авсан 1674 хүн эдгэрсэн бол нэн хүнд гэсэн оноштой 185 хүн хэвтэн эмчлүүлж байгаа талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
630066
1 эможи

keyboard_arrow_up