БАЙРШИЛ: Өнөөдөр нийслэлийн 52 цэгт нийт 4,392 иргэнийг дархлаажуулна

2021 оны 8 сарын 17

Arslan.mn

Улаанбаатар хотод өнөөдөр коронавирусийн эсрэг вакцины суурин 52 цэгт ажиллана.

Эдгээр цэгт 61 багийн 442 эмч, ажилтан ажиллаж, нийт 4,392 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Нийслэлийн хэмжээнд өчигдөр I тунд 693, II тунд 2,022 буюу нийт 2,715 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны 1,100,140 иргэн I тунд, 1,005,287 иргэн II тунд хамрагдаад байна.

Мөн нийт 2,336 жирэмсэн эх, 12-15 насны 39,600, 16-17 насны 18,901 хүүхэд тус тус II тунд хамрагдлаа гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Дархлаажуулалтын цэгүүдийн байршил:

 


 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629868
0 эможи

keyboard_arrow_up