Бямба гарагаас эхлэн говийн бүсийн нутгуудаар +32, +34 градус хүрч хална

2021 оны 8 сарын 09

Arslan.mn

Ойрын өдрүүдийн цаг агаарын мэдээг хүргэж байна. 

Намрын эхэн сар гарч баруун, хангайн болон төвийн бүс нутгаар, уулархаг газраар сэрүүсч шөнөдөө +8+10 хэмийн дулаан хонож байна. Харин говийн бүс нутгаар Лхагва гаригаас эхлэн өдөртөө +30+32 хэм хүрч халж эхлэх төлөвтэй байна.

Цаашид өмнө зүгээс халуун агаарын урсгал орж ирсний улмаас Бямба гаригаас ирэх 7 хоногийн Мягмар гариг хүртэл (14-17-ны өдрүүдэд) говийн бүс нутгаар өдөртөө+32+34 хэм, төвийн болон зүүн аймгуудын нутгаар +28+30 хэм хүрч халж болзошгүй байгааг анхаарна уу?

Пүрэв гаригт баруун, хангайн бүс нутгаар борооших  төлөвтэй байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629612
2 эможи

keyboard_arrow_up