Улсын хэмжээнд шинээр 1,063 хүн коронавирусийн халдвар авч, гурван хүн амиа алджээ

2021 оны 8 сарын 02

Arslan.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд шинээр 1,063 хүнээс коронавирусийн халдвар илэрч, 41-80 гаруй насны гурван хүн нас баржээ. 

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдол 166,210 боллоо. Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 283 нь нийслэл хотод,
  • 780 нь орон нутагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд 1,957 иргэн эдгэрч, эмнэлгийн болон гэрийн ажиглалтаас гарчээ.

Өнөөдрийн байдлаар уг өвчний хүндрэлээр нийтдээ 823 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 9,694 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 10,120 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 6,013
  • Хүндэвтэр- 2,727
  • Хүнд – 791
  • Маш хүнд - 163 хүн байна.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629371
1 эможи

keyboard_arrow_up