ЭМДЕГ: Даатгуулагчийн мэдээллийг хурууны хээ уншигчаар бүртгэж, төлбөрийн хяналтыг сайжруулж байна

2021 оны 5 сарын 11

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар сар бүр гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад явцын шалгалт хийдэг. Ингэхдээ эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу иргэдийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, нотолгоонд үндэслэсэн, чанартай, аюулгүй, тэгш хүртээмжтэй тусламж, үйлчилгээ үзүүлсэн эсэхэд шалгалт хийж санхүүжилт олгодог.

Шалгалтаар дээрх шаардлагыг хангаагүй, үндэслэлгүй санхүүжилт авахыг таслан зогсоох зорилготой хурууны хээ унших төхөөрөмжийг эрүүл мэндийн салбарт нэвтрүүлж эхэлсэн.

Улмаар 2019 оноос эхлэн эрүүл мэндийн даатгалын сангаас олгож буй бүх төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлэхэд даатгуулагчийн мэдээллийг хурууны хээ уншигчаар бүртгэж, төлбөрийн хяналтыг хэрэгжүүлж байна. Ингэснээр тухайн даатгуулагчийн хувийн мэдээлэл, тусламж, үйлчилгээ авсан огноо, түүх, үйлчлүүлсэн эрүүл мэндийн байгууллагын мэдээлэл нь эрүүл мэндийн даатгалын цахим системд бүртгэгдэх боломжтой болсон нь иргэд өөрийн авсан тусламж, үйлчилгээний түүхийг харах, хянахад илүү хялбар болсон.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626753
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up