ФОТО: Орон нутагт дархлаажуулалт эхлүүлэхээр КОВИД-19-ийн эсрэг вакцин тээвэрлэсэн авто машинууд замдаа гарав

2021 оны 5 сарын 02

Arslan.mn

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг орон нутагт эхлүүлэхээр вакцин тээвэрлэсэн авто машинууд ХӨСҮТ-өөс хөдөллөө. 

Arslan.mn

Аймгууд руу вакцин түгээх үйл ажиллагаанд Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд нар оролцсон юм.

Өнөөдөр 11 аймаг руу 93,000 тун вакцины тээвэрлэлтийг цагдаагийн хамгаалалттайгаар түгээж байна. Хөдөө орон нутагт 18-50 насны 808,284 хүн, 50-аас дээш насны 305,950 хүн амьдарч байгаагаас 2021 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50-аас дээш насны иргэдийг вакцинжуулах ажлыг эхлүүлсэн. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой Комисс дархлаажуулах үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж, 2021 оны 7 дугаар сар гэхэд хөдөө орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэдийг бүрэн вакцинжуулж дуусахаар зорьж буй.

21 аймгийн хүн амыг ялангуяа 50-аас дээш насныхныг нэн тэргүүнд вакцинжуулахаар 2021 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд 11 аймагт вакциныг дараах байдлаар түгээгээд байна.

Үүнд:

  • Архангайд 7,200 тун,
  • Говьсүмбэрт 4,000 тун,
  • Өмнөговьд 18,200 тун,
  • Орхонд 10,000 тун,
  • Төв аймагт 13,100 тун,
  • Булганд 14,441 тун,
  • Сүхбаатарт 8,000 тун,
  • Хэнтийд 7,200 тун,
  • Говь-Алтайд 12,800 тун,
  • Дундговьд 4,400 тун,
  • Өвөрхангай аймагт 22,000 тунг тус тус хүргүүлсэн.

Өнөөдөр нэмж:

  • Өмнөговьд 14,000 тун,
  • Сүхбаатарт 8,000 тун,
  • Ховд аймаг 13,000 тун,
  • Архангайд 10,000 тун,
  • Говьсүмбэрт 4,000 тун,
  • Баянхонгорт 10,000 тун,
  • Хэнтийд 6,000 тун,
  • Дорноговьд 13,000 тун,
  • Төв аймагт 6,000 тун,
  • Дундговьд 5,000 тун,
  • Дархан-Уулд 4,000 тун нийт 11 аймгийн 18 эмнэлгийн машин, 7 цагдаагийн машинаар 93,000 тун вакцин түгээгдэнэ. Зарим алслагдсан аймгууд руу мөн нэмж илгээхээр бэлтгэж байна.

Arslan.mnArslan.mn

 

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626345
1 эможи

keyboard_arrow_up