УГТЭ нэгжийн удирдлагуудтай “ГҮЙЦЭТГЭЛ ХАРИУЦЛАГЫН ГЭРЭЭ“ байгууллаа

2021 оны 4 сарын 28

Arslan.mn

2021 оны 04 сарын 27-ны өдөр Улсын гуравдугаар төв эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагууд эмнэлгийн захиралтай “Гүйцэтгэл-хариуцлагын гэрээ” байгуулах арга хэмжээг халдвар хамгааллын дэглэм дор зохион байгууллаа. 

Тус эмнэлэг нь Эрүүл мэндийн яам, Сангийн яамны удирдлага дор Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг сайжруулах ТТ9701/МОН” төслийг хэрэгжүүлэгч байгууллага бөгөөд Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг үр дүнтэй хангах үүднээс өөрийн эмнэлгийн нэгж бүрийн өдөр тутмын үйл ажиллагааг өндөр гүйцэтгэл, үр дүн, бүтээмжтэй үйл ажиллагаагаар удирдаж, ёс зүйг эрхэмлэсэн мэргэшсэн багаар ажиллах чадварлаг нэгжийн удирдлагын багийг бүрдүүлэх зорилгоор 2021 оны 01 сард Эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны нэгжийн удирдлагын дотоод сонгон шалгаруулалтыг зарлаж, зохион байгуулсан билээ.  

Энэ удаа дээрх сонгон шалгаруулалтад шалгарч, эмнэлгийн захирлын тушаалаар нэгжийн удирдлагын албан тушаалд томилогдсон тус эмнэлгийн тасаг, төвийн дарга эрхлэгч нийт 24 албан тушаалтантай нэгжийн удирдлагаар 1 жилийн хугацаанд ажиллах Гүйцэтгэл-хариуцлагын гэрээг байгуулан, ажиллах юм.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626112
0 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up