АӨСҮТ-т ковидоор эмчлүүлж байсан ХОЁР иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ

2021 оны 4 сарын 26

Arslan.mn

Арьс өвчин судлалын үндэний төв /АӨСҮТ/-т “Эрчимт эмчилгээний бэлэн байдлыг хангах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Эрүүл мэндийн сайдын А/196 дугаар тушаалын хэрэгжилтийн хүрээнд энэ сарын 13-наас “COVID-19” халдварын эрчимт эмчилгээний заалттай үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байна.

Тус эмнэлэг коронавируст халдварын оношилгоо, эмчилгээ, халдварын сэргийлэлтийн холбогдох журам, зааврын дагуу эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлэх бэлэн байдлыг ханган зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлан эмчлэх 40 орыг дэлгэн ажиллаж байна.

Тухайлбал, батлагдсан тохиолдлуудыг тус эмнэлгийн Ковидын эрчимт эмчилгээний нэгжид хүлээн авч тусламж үйлчилгээг үзүүлж байгаа бөгөөд  өчигдөр  хоёр иргэн эдгэрч, эмнэлгээс гарсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625993
0 эможи

АӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up