Л.БЯМБАДОРЖ: Вакцинжуулалтын явуулын ЦЭГЭЭР өдөрт 40-50 мянган хүнийг дархлаажуулах боломжтой

2021 оны 4 сарын 20

Arslan.mn

Вакцинжуулалтын цэг рүү иргэдийг зөөх, түр хүлээлгэх, асуумж бөглүүлэх, вакцинд хамруулахад дунд болон том оврын 40 автобусыг ашиглана. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Бямбадоржоос тодрууларад "Бид эхний ээлжинд вакцинжуулалтын явуулын 40 цэгийг бэлдээд байна. Нэг явуулын цэгт 2 автобус байрлах бөгөөд эхний автобусанд вакцин тарих бол хоёрдахь автобусанд вакцин хийлгэсэн иргэдийг хянах, асуумж авах юм. Өид өнгөрсөн бямба гарагт туршиж үзээд үргэлжлүүлэн хийхээр болсон. Тус явуулын цэгийн гол үүрэг нь суурин цэгүүдэд ачаалал үүсэх, гадаа олноороо оочирлож зогсох үед иргэдийн аюулгүй байдлыг хангах, хөдөлгөөний эрчимийг багасгах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байна. Зайлшгүй тохиолдолд алслагдсан дүүргүүдэд очиж ажиллах юм. Тус явуулын цэгээр өдөрт 40-50 мянган хүн үйлчлүүлэх боломжтой." хэмээлээ. 

ВИДЕО: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625760
0 эможи

keyboard_arrow_up