В.Баярмаа: Гэрийн ажиглалтад байгаа иргэд айж сандрах хэрэггүй, зөвлөмжийг дагаж тайван байх хэрэгтэй

админ
2021 оны 4 сарын 07

Arslan.mn

Коронавирусийн халдварын үед гэрийн ажиглалтад байгаа хүмүүст Анагаах ухааны доктор, СЭМҮТ-ийн дэд захирал В.Баярмаа дараах зөвлөгөө өглөө.

БНХАУ-д хийгдсэн сэтгэцийн байдлыг тодорхойлох судалгаагаар нийт хүн амын сэтгэл түгших 29 хувьтай, сэтгэл гутралд орох нь 17 хувьтай гарсан. Гэтэл манай СЭМҮТ, ХӨСҮТ-ийн хамтарсан судалгаагаар  сэтгэл түгшилт 21 хувь, сэтгэл гутрал 6 хувь гэж гарсан. Түүнээс гадна манай төвийн Medic багийн 4000 гаруй хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар сэтгэл түгшилт 21.6 хувь, сэтгэл гутрал 22.1 хувь, нойрны өөрчлөлт 23.3 хувьтай гэж гарсан. Эндээс авч үзэхэд 4-5 хүний тутмын нэгт ямар нэгэн байдлаар сэтгэцийн тулгамдсан асуудал үүсч байна гэсэн үг.

Иргэдийн дунд сэтгэцийн байдлын өөрчлөлтийн хувь өндөр байгааг нь шинэ амьдралын хэв маяг нийт хүн амын дунд стресс болж өгч байгаа нь харагдаж байна.

Стрессийн үед үндсэн 5 шинж тэмдэг илэрдэг:

  1. Сэтгэл хөдлөлийн талаас
  2. Нойрны талаас
  3. Зан үйлийн талаас
  4. нийгмийн талаас
  5. танин мэдэхгүйн талаас гэсэн таван бүлэг шинж тэмдэг илэрдэг.

Энэ таван бүлэг шинж тэмдгээс хамгийн түгээмэл байгаа шинж бол хүмүүсийн сэтгэл хөдлөл их байгааг нь харагдаж байна.

Стрессийн шинж тэмдгүүдийн үед тайвшир амьсгалын дасгалууд болон булчин сулруулах дасгалуудыг хийхийг зөвлөж байгаа. Мөн бүх зүйл бодлоос эхлэлтэй. Тиймээс хүн эерэг сайхан зүйлсийн талаар бодох бол дагаад эерэг сайхан зүйлүүд хийгддэг. Харин сөрөг зүйл бодох бол дагаж сөрөг юм хийгдэж байдаг. Тийм учраас аль болох эерэг сайхан зүйлсийн талаар бодох хэрэгтэй. Коронавирус тодорхой хугацааны дараа дэгдэлт буурна. Тиймээс хүн болгон өөр өөртөө сэтгэл ханамжтай, таатай нөхцөл байдлыг бий болгох нь чухал. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
625255
3 эможи

СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up