Өнгөрсөн 24 цагт ДӨРВӨН ИРГЭН нас барлаа

админ
2021 оны 4 сарын 07

Arslan.mn

Эрүүл мэндийн яам (ЭМЯ)-наас коронавируст халдварын өнөөдрийн /2021.04.07, 11:00 цаг/ нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

Энэ талаар ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэлэхдээ  "Өнгөрсөн хоногт дөрвөн нас баралт бүртгэгдлээ. Маш хүнд байдалтай эмчлүүлж байсан дөрвөн хүн нас барсан харамсалтай мэдээг дуулгаж байна. Өнгөрсөн дөрөв хоногийн хугацаанд коронавируст халдварын улмаас нийт найман хүн нас барлаа.

Одоогоор нийтдээ 2,583 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй. Үүнээс биеийн байдал нь хөнгөн 2,186 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа.

Сүүлийн үед хүндэвтэр болон хүнд хүний тоо огцом нэмэгдэж байна.

Тухайлбал, улсын хэмжээнд хүндэвтэр хүний тоо 200 гаруй байсан бол өнөөдөр 317 боллоо. Мөн хүнд хүмүүсийн тоо ч хоёр дахин нэмэгдэж, 70 болсон байна." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
625232
1 эможи

зочин
2021-04-07 12:45
эмчилгээ нь тохирохгүй байгаа юм бишүү нөгөө ковид тусаад үхэхгүй энээ тэрээ гээд байсан нөхдүүд одоо юу ярих бол
keyboard_arrow_up