ЭМЯ: Улаанбаатар хотод 32 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021 оны 3 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурал эхэллээ.

ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Байгалмаа  "Гуравдугаар сарын 2-ний өдөр улсын хэмжээнд 17529 шинжилгээ хийснээс 32 тохиолдол илэрч, Монгол Улсад бүртгэгдсэн тоо 3032 боллоо. 

Сүүлийн 24 цагт зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. 32 тохиолдол бүгдээрээ Улаанбаатар хотод бүртгэгдсэн. 

Шинээр илэрсэн 32 тохиолдлын

  • 8 нь "Нэг хаалга-Нэг шинжилгээ" ажлын үеэр илэрсэн тохиолдлуудын хавьтал бол
  • 23 нь өмнөх батлагдсан тохиолдлуудын хавьтлаас илэрсэн.

Мөн нэг хүний халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт 30 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Халдварын нийт тохиолдлын 78 хувь буюу 2,360 хүн эдгэрээд байна." гэв.

ШУУД ҮЗЭХ: 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624174
0 эможи

keyboard_arrow_up