САЙН МЭДЭЭ: “Зүрх мартахгүй” төслийнхөн өчигдөр 99 дэх хүүхдэдээ зүрхний мэс засал хийлээ

2021 оны 3 сарын 02

Arslan.mn

“УБ-Сонгдо” эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан санаачлан “Зүрх мартахгүй” төслийг 2020 оны тавдугаар сард эхлүүлж, зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлж, мэс заслын тусламж үзүүлж эхэлснээс хойш өнөөдөр 99 дэх хүүхдэдээ мэс засал хийжээ. Зүрхний мэс заслын эмчилгээний өртгийг сайхан сэтгэлт хүмүүс болон албан байгууллагын хандиваар босгож бяцхан зүрхнүүдэд амьдрал бэлэглэж байсан билээ.

Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн шийдвэрээр Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж үйлчилгээний санхүүжилтийн шинэчилсэн журам саяхан батлагдсан. Уг журамд хорт хавдар, цус харвалт, зүрхний шигдээс, түлэгдэлт, төрөлхийн гажиг, төрөх, эмэгтэйчүүд, халдварт өвчин гэх мэт амь нас аврах нэн шаардлагатай, өндөр өртөгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг 100 хувь эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр тусгасан билээ. Үүнд зүрхний мэс засалд орох бага насны хүүхдүүдийн эмчилгээний зардал мөн багтах юм байна.

Дөрвөн сартай хүүхдийн зүрхний цоорхой нөхөх хагалгааг өчигдөр /2021.03.01/ амжилттай хийсэн “Зүрх мартахгүй” төслийн багийнханд  Эрүүл мэндийн сайд С.Энхболд баяр хүргэж, батламж гардууллаа.

ЭМ-ийн сайд С.Энхболд, “Иргэд гадаадад өндөр төлбөртэй хийлгэдэг хагалгааг эх орондоо эрүүл мэндийн даатгалаас хөнгөлүүлж хийлгэх бүрэн боломж нээгдлээ. Төр, хувийн хэвшлийн эмнэлэг гэж ялгахгүйгээр Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт олгох учраас иргэд эмнэлэг, эмчээ өөрөө сонгож хамгийн чанартай эмчилгээ, үйлчилгээг авах боломж бүрдэж байна. Иргэн бүр өөрийн эрүүл мэнддээ анхаарч эрсдэлгүй чанартай, хүртээмжтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг эх орондоо авдаг байхын төлөө хичээнгүйлэн ажиллах болно” хэмээн энэ үеэр онцлон хэллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624124
1 эможи

Дуламжав
2021-03-02 11:02
ХАМТ ОЛОНД БАЯР ХҮРГЭЕ ЁСТОЙ САЙХАН ҮЙЛС БҮТЭЭЖЭЭ.БОЛДСАЙХАН ЭМЧДЭЭ БАЯРЛАЛАА
С.Энхболд
ЭМЯ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up