ЭМДЕГ: Төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын АНХААРАЛД

2021 оны 2 сарын 22

Arslan.mn

Шинэчилсэн журмын хэрэгжилтийг хангаж эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан хэрэгжүүлэх тусламж, үйлчилгээний гүйцэтгэл үр дүнд эдийн засгийн үнэлгээ, судалгаа хийх шаардлагатай байгаа тул доорх линкээр орж танилцаад тоон мэдээллээ ирүүлнэ үү.

Тоон мэдээлэл ирүүлэх тухай

Эрүүл мэндийн багц хуулиудад орсон нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр санхүүжүүлэх ажлын хүрээнд оношийн хамааралтай бүлгийн, жагсаалт төлбөрийн аргын журмуудыг шинэчилж ЭМДҮЗ-ийн 2021 оны 03 дугаар тогтоолоор баталлаа.

Шинэчилсэн журмын хэрэгжилтийг хангаж эрүүл мэндийн даатгалын сангаар дамжуулан хэрэгжүүлэх тусламж, үйлчилгээний гүйцэтгэл үр дүнд эдийн засгийн үнэлгээ, судалгаа хийх шаардлагатай байгаа тул эрүүл мэндийн байгууллага бүрээс үзүүлж буй тусламж, үйлчилгээ бүрийн тоо хэмжээг 2020 оны гүйцэтгэл, 2021 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр тооцож хавсралт хүснэгтээр 2021 оны 02 дугаар сарын 24-ны дотор цаасаар болон цахим хаягаар / chinzorig.b@emd.gov.mn/ ирүүлж хамтарч ажиллана уу.

Ирүүлсэн тоон мэдээлэлд үндэслэн эрүүл мэндийн байгууллага бүрийн тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхи, нөөцөд эдийн засгийн үнэлгээ, судалгаа хийж, тоон мэдээллийг УИХ-аар баталдаг төсвийн хүрээний мэдэгдлийн төслийг боловсруулахад ашиглах тул мэдээллийг үнэн зөв, үндэслэлтэй гаргаж ирүүлэхийг анхаарна уу.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНДЭЭС орж үзнэ үү.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623857
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up