Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 7, ХӨСҮТ-ийн 1 ажилтнаас халдвар илэрлээ

2021 оны 1 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар танилцуулж байна.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Улсын хэмжээнд өчигдөр буюу энэ сарын 21-нд хийсэн PCR шинжилгээгээр 8 хүнд коронавирусний халдвар илэрлээ. 

Шинээр илэрсэн найман тохиолдлын нэг нь ХӨСҮТ-ийн эмч бол үлдсэн 7 нь халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон иргэд байна.

Өчигдрийн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон хүмүүс

  • Хас банк, Худалдаа хөгжлийн банканд ажилладаг тул тусгаарлах, шинжлэх ажил үргэлжилж байна. Хас банкны 5 хүнийг тусгаарласан. Худалдаа хөгжлийн банкны тандалт судалгаа өнөөдрөөс явагдаж байгаа.
  • Чингэлтэй дүүргийн ЗДТГ-т ойрын хавьтал болсон хүмүүс байгаа учраас тус дүүргийн тамгын газрын ажилтнууд хоёрдогч хавьтлаар бүртгэгдэж, шинжилгээ хяналт тандалтад хамрагдсан. 

Монгол Улсад бүртгэгдсэн нийт тохиолдол 1,592 боллоо. Өнөөдрийн байдлаар нийтдээ 483 хүн эмчлэгдэж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622978
0 эможи

keyboard_arrow_up