Маргаашаас эхлэн PCR шинжилгээнд хамрагдах иргэд цахимаар цаг авч үйлчлүүлнэ

админ
2021 оны 1 сарын 13

Arslan.mn

Маргаашаас буюу нэгдүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн PCR шинжилгээ өгөх хүсэлтэй иргэд цахимаар цаг авах шаардлагатай хэмээн НЭМГ-аас мэдээллээ.

Шинжилгээнд хамрагдах иргэд www.eruul.gerege.mn цахим хуудсанд нэвтэрч, регистрийн дугаараа бүртгүүлэн шинжилгээ өгөх цаг болон төвийн байршлын талаарх мэдээллийг авах, мөн шинжилгээний хариугаа харах бүрэн боломжтой аж

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварыг тандах, илрүүлэх зорилгоор есөн дүүрэгт 30 шинжилгээний төв ажиллаж буй юм.

Эдгээр шинжилгээний төвүүд маргаашаас эхлэн цахимаар олгосон цагийн дагуу үйлчлэх тул иргэд халдвар хамгааллын дэглэмийг сайтар баримтлан товлосон хугацаанд очих, бөөгнөрөл үүсгэхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн эрүүл мэндийн газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622745
0 эможи

Буянхишиг Тайж
2021-01-13 15:39
шинжилгээ
keyboard_arrow_up