ЭМДЕГ: Улсын хэмжээнд нийт 291,295 даатгуулагч “Урьдчилан сэргийлэх үзлэг “-т хамрагдаад байна

2021 оны 1 сарын 12

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргасан 2021 оны 01 дүгээр сарын 11-ний байдлаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж байгаа зарим төслийн явц, үр дүнгийн талаар статистик мэдээллийг танилцуулж байна.

2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 291,295 даатгуулагч “Урьдчилан сэргийлэх үзлэг “-т хамрагдаад байна. Үүнээс 111,981 нь Улаанбаатар хотод, 179,314  даатгуулагч хөдөө орон нутагт хамрагджээ.

Хүүхдийн шүдний өвчлөл, эрүүл ахуй, эмчилгээний явц үр дүнгийн талаарх судалгааг танилцуулахад, өчигдрийн байдлаар улсын хэмжээнд эмчилгээ хийлгэх шаардлагагүй, эрүүл шүдтэй 4118 хүүхэд байна. 

Өчигдрийн байдлаар B, C вирусний идэвхжил тодорхойлох шинжилгээнд 1 сая 153 мянга 484 даатгуулагч хамрагджээ.


Хөнгөлөлттэй эм олголтын 2020.11.02-ноос 2021.01.06 хүртэл нийт 357,244 цахим жор бичигджээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622706
0 эможи

keyboard_arrow_up