САЙН МЭДЭЭ: Сэлэнгэ аймагт эмчлүүлж байсан коронавирусийн халдвартай бүх хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа

админ
2021 оны 1 сарын 12

ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

 "Сүүлийн 24 цагийн хугацаанд 43 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Тодруулбал,

  • Цэргийн төв эмнэлгээс 30 хүн,
  • Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгээс 7 хүн,
  • ХӨСҮТ-өөс 6 хүн эдгэрч гарсан байна. Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 909-д хүрлээ.

Мөн өнөөдрийн байдлаар Монгол Улсын дотоодод бүртгэгдсэн 956 тохиолдлын 494 нь буюу 51.6 хувь нь эмчлэгдэж бүрэн эдгэрээд байна. 

Сэлэнгэ аймагт эмчлэгдэж байсан 7 тохиолдол өчигдөр бүгд эдгэрч эмнэлгээс гарсан.

Тиймээс одоогоор Сэлэнгэ аймгийн эмнэлэгт корнавирусийн халдвартай хүн байхгүй бөгөөд тус аймагт голомтын хяналт, тандалтын үйл ажиллагаа үргэлжилж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622694
10 эможи

keyboard_arrow_up