ЭМЯ: 13 хүнээс коронавирус илэрч, нийт батлагдсан тохиолдол 1,408 боллоо

2021 оны 1 сарын 09

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны төвийн дарга А.Амбасэлмаа “Өчигдөр улсын хэмжээнд 13,773 хүний сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнээс коронавирус илэрлээ. Шинээр илэрсэн тохиолдлын 13 нь Улаанбаатар хотод илэрсэн.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд өмнө нь халдварын тохиолдлуудын хавьтал гэж үзэж тусгаарлагдсан хүмүүс байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн тохиолдол 1,408 боллоо. Үүнээс 896 хүн эдгэрээд байгаа бол одоогоор 501 хүн эмчлэгдэж байна” гэлээ

Шинээр бүртгэсэн 13 тохиолдлыг нэмбэл улсын хэмжээнд кластр өвчлөлийн голомтод 910 тохиолдол бүртгэгдлээ. Үүнээс 

  • Улаанбаатар хотод 584,  
  • Сэлэнгэ аймагт  217,  
  • Дархан-Уул аймагт 45,  
  • Дорноговь аймагт 32, 
  • Орхон аймагт 25,  
  • Говьсүмбэр аймагт 4,  
  • Архангай аймагт 3 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.  

Сүүлийн 24 цагийн дотор Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622624
0 эможи

keyboard_arrow_up