Осол гэмтлийн яаралтай тусламжийг УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ болон дүүргийн зарим эмнэлгүүд үзүүлж байна

2021 оны 1 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах бодлого  хэрэгжүүлж эхэлсний дагуу осол гэмтлийн яаралтай тусламжийг Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс гадна  Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Улсын хоёрдугаар төв эмнэлэг, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт үзүүлдэг болсон. 

Тэгвэл дээрх эмнэлгүүдэд осол гэмтлийн яаралтай тусламж үзүүлж эхэлснээс хойш буюу 2020 оны 11 сарын 01-нээс 12 сарын 31-ны өдрийн байдлаар нийт 12585 хүнд осол, гэмтлийн үеийн эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээг үзүүлсэн байна.

Үүнд:

  • 11916 буюу 94.7%-ийг ГССҮТөв 
  • 420 буюу 3.3%-ийг УНТЭ
  • 175 буюу 1.4%-ийг УХТЭ 
  • 74 буюу 0.6%-ийг ТТАХНЭ үзүүлжээ.     

Харин нийт осол гэмтлийн яаралтай тусламж авсан үйлчлүүлэгчдийн 56.1% нь эрэгтэй, 43.9% нь эмэгтэй байна. 

Осол гэмтлийн тэргүүлэх шалтгаанаар авч үзвэл:

  1. Уналт 46.9% 
  2. Амьгүй механик хүчинд өртөх 17.3%
  3. Амьтай механик хүчинд өртөх 8.5%
  4. Хүчирхийлэл 7.9%
  5. Зам тээврийн осол 6.5%-ийг эзэлсэн байна.

Arslan.mn

Түүнчлэн гэмтэл, ослын яаралтай түргэн тусламжийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төв, СХД-ийн шинэ эмнэлэгт мөн үзүүлж байгаа бөгөөд  цаашид хөдөө, орон нутаг, дүүргийн эмнэлгүүд гэмтлийн тусламж, үйлчилгээг үзүүлдэг болох юм. Ингэснээр нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон осол гэмтлээс үүдэлтэй нас баралтыг бууруулах чухал алхам болох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
622465
0 эможи

keyboard_arrow_up