Хөл хориотой өдрүүдэд ГССҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн тоо 3 дахин буурчээ

админ
2020 оны 11 сарын 17

Arslan.mn

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын эдгээр өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээний нөхцөл байдлын талаар ГССҮТ-ийн Яаралтай түргэн тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батзориг тодруулга мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Хөл хорионы дэглэмтэй холбоотойгоор  ГССҮТ-ийн яаралтай түргэн тусламжийн тасгаар үйлчлүүлэгчдийн тоо 3 дахин буурсан . Энгийн үед хоногт 350-400 хүн яаралтай тусламж, үйлчилгээ авдаг байсан бол одоо хоногт 120-130 хүн яаралтай тусламж үйлчилгээг авч байна. Манай яаралтай түргэн тусламжийн тасгаас харуулын тандалт буюу орж ирж буй бүх үйлчлүүлэгч нарын халууныг хэмжиж, сэжигтэй тохиолдлуудыг түргэвчилсэн тестээр илрүүлэх хийж ажиллаж байна. Мөн эмнэлгийн доторх ариутгал, цэвэрлэгээг стандартын дагуу хийж, аль болох хөл хөдөлгөөнийг бага байлгах тал дээр түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

Хорио цээрийн дэглэмийн үед ялангуяа эцэг, эх болон асран хамгаалагч нар  хүүхдийг сайн хараа хяналттай байлгахыг зөвлөж байна. Хэдийгээр осол гэмтлийн тоо багассан боловч нэг хоногт үйлчлүүлж буй 120 гаруй хүний тал нь ХҮҮХЭД байна. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
621250
1 эможи

ГССҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up