НЭГ ХОНОГТ: 103 дугаарт 2465 дуудлага ирснээс 1014 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авчээ

админ
2020 оны 10 сарын 18

ХОНОГИЙН МЭДЭЭ: Амралтын өдөр яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2465 дуудлага ирснээс 1014 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1451 нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр цусны даралт ихсэх 158, хүүхдийн өвчлөл 156, осол гэмтэлтэй холбоотой 187 дуудлага зонхилсон байна.

-Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.

-ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн #хоногийн_мэдээг хүргэж байна. (2020.10.18-ны өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Амралтын өдөр эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт 233 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалжээ.

-Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

-Бямба гарагт УГТЭ-ийн амбулатор ажиллаж байгаа тул нийт 34 хүн тус амбулаториор үйлчлүүлсний 9 нь хөдөө, орон нутгаас ирсэн байна.

ЭХЭМҮТ-д 20 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 339 хүн үйлчлүүлсэн байна. Амралтын өдөр яаралтай 49, төлөвлөгөөт 1 буюу нийт 50 мэс засал хийгджээ. Төрөлжсөн төв эмнэлгүүдэд нийт 3167 хүн хэвтэн эмчлүүлж байна. Үүнээс 192 нь хөдөө, орон нутгаас ирж үйлчлүүлж байна.

-Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Зургийн тодорхойлолт алга байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620548
0 эможи

Зочин
2020-10-19 17:26
keyboard_arrow_up