Өчигдөр 1800-0119 дугаарт 2713 дуудлага холбогдож амбулаторын цаг захиалах үйлчилгээгээ авчээ

админ
2020 оны 10 сарын 14

ЭМЯ-ны харьяа төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд болон тусгай мэргэжлийн төвүүдийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн ХОНОГИЙН МЭДЭЭГ хүргэж байна. (2020.10.14-ний өглөөний 09.00 цаг хүртэл нэгтгэсэн мэдээ)

Эмнэлэгт үзүүлэх цаг захиалах нэгдсэн төвийн 1800-0119 дугаарт  2713  дуудлага холбогдож амбулаторын цаг захиалсан байна.

Мөн 1800-0119 дугаарт хүүхдийн 10 эмч тогтмол мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллаж байна. (Энгийн утасны тарифаар)

Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт нийт 2106 дуудлага ирснээс 512 нь яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, 1155  нь зөвлөгөө мэдээлэл авчээ. Хоногийн мэдээгээр архи, даралт ихсэх, хүүхдийн өвчлөлтэй холбоотой дуудлага ихэссэн байна.

Нэн яаралтай түргэн тусламж авах иргэд 103 дугаарт холбогдох шаардлагатай байдаг тул та бүхэн зөвлөгөө, мэдээлэл авах бол 1800-0119 дугаарт хандаж, мэргэжлийн эмч нараас зөвлөгөө, мэдээлэл аваарай.  

ЭХЭМҮТ-д 34 нярай мэндэлж, ГССҮТ-д осол, гэмтлээр 309 хүн үйлчлүүлсэн байна. Яаралтай 61, төлөвлөгөөт 161 мэс засал хийгджээ. Амбулаториор нийт 5004 хүн үйлчлүүлсний 1540 нь хөдөө орон нутгаас иржээ. 

Цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан иргэд та бүхэн дулаан хувцаслаж, дархлаагаа дэмжих хоол хүнс хэрэглэн, олон нийтийн газар маскаа зүүн, гараа тогтмол ариутгаж өөрийгөө болон дотны хүмүүсээ амьсгалын замын өвчлөлөөс урьдчилан сэргийлээрэй.

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
620453
0 эможи

Зочин
2020-10-15 01:49
ХОНОГИЙН МЭДЭЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up