ЭХЭМҮТ: Таван ажилтандаа ИЖ БҮРЭН тавилгатай ГЭР гардууллаа

админ
2020 оны 9 сарын 11

Arslan.mnЭХЭМҮТ энэ жил түүхт 90 жилийнхээ ойн арга хэмжээний хүрээнд угтсан олон сайн бүтээлч ажлыг өрнүүлж үйлчлүүлэгч төвтэй эмнэлэг болохоор зорьж ажиллаж байна.

ЭХЭМҮТ нь 1145 эмч, ажилчидтай өнөр айл бөгөөд “Нийгмийн хамгааллын цогц хөтөлбөр”-ийг байгууллагадаа хэрэгжүүлээд багагүй хугацаа өнгөрчээ. Хөтөлбөрийн хүрээнд энэ хавар хамт олон дотроосоо 17 ажилтныг сонгож урьдчилгаагүй орон сууцны зээлд хамруулж, эдгээр ажилчид тун удахгүй орон сууцандаа орох бэлтгэлээ базааж дуусжээ.

Мөн Төвийн Үйлдвэрчний эвлэл болон Захиргаа хамтран нийгмийн хамгааллын цогц хөтөлбөрийн хүрээнд жил бүр гурван ажилтныхаа нийгмийн асуудлыг дээшлүүлэх зорилгоор гэр гардуулдаг.

Энэ жил 90 жилийнхээ ойн хүрээнд энэ ажлаа өргөжүүлэн хоёр сувилагч, нэг эх баригч, хоёр үйлчлэгч нийт таван ажилтандаа иж бүрэн тавилгатай, давхар бүрээстэй уянга хийцийн таван ханатай гэрийг гардууллаа.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
619764
6 эможи

irgen
2020-09-12 12:43
baiguulga huwi humuus irgedde tuslah gej chadlaara hucheh ym tur zasag Ter bumtnuud ichij amidarmar ym
Зочин
2020-09-12 07:44
zaluu humuust ugmuur yumaa
Зочин
2020-09-11 16:07
САЙХАН БАЙНА
Зочин
2020-09-11 15:30
Иргэн
2020-09-11 13:53
Байгууллага нь чадлаараа хичээжээ. Төр засаг иргэддээ анхаармаар санагдана.
Зочин
2020-09-11 12:32
keyboard_arrow_up