Т.МӨНХСАЙХАН: Орон нутагт ажиллах хүсэлт гаргасан эмч, мэргэжилтнүүдэд төрөөс дэмжлэг үзүүлнэ

2020 оны 8 сарын 14

Arslan.mn

“ЭМЧ ГЭР БҮЛ” сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагт ажиллана

Эрүүл мэндийн салбарын хөдөлгөгч хүч болсон эрүүл мэндийн ажилтны өдөр тохиож байгаа энэ өдрүүдэд олон жилийн турш сонсогдож байгаагүй нэгэн үйл явдал боллоо.

Тухайлбал Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг Доржготовын Дөлбаяр болон түүний эхнэр Нэмэхбаярын Буяннэмэх нар гэр бүлээрээ Увс аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж ажиллах хүсэлтийг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханд гаргасан юм.

Д.Дөлбаяр эмч 2015 онд хүний их эмчийн  мэргэжил эзэмшин , улмаар эх барих эмэгтэйчүүдийн эмчээр мэргэшсэн, Нийслэлийн Амгалан амаржих газарт эх барих эмэгтэйчүүдийн эмчээр ажилладаг бол түүний эхнэр Н.Буяннэмэх ерөнхий мэргэжлийн эмч юм байна. Тэд төрөлх нутагт нь эмчийн дутагдалтай байгааг сонсоод дээрх шийдвэрийг хамтдаа гаргажээ.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан түүний энэхүү хүсэлтийг баяртайгаар хүлээн авч байгаагаа илэрхийлээд Д.Дөлбаяр эмч болон түүний гэр бүлийн энэхүү хүсэлт нь Монгол улсын эрүүл мэндийн салбарын лавлагаа шатлалын тусламж үйлчилгээний төвлөрлийг сааруулах, орон нутаг дах эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад оруулж байгаа  “Эмч гэр бүл”ийн томоохон хувь нэмэр болно гэдгийг онцоллоо. Цаашид олон залуучууд сэтгэл зүрхнийхээ дуудлагаар орон нутагтаа очиж ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн төрөлжсөн мэргэшлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахаар орон нутагт тогтвор суурьшилтай  ажиллах санаачилга гаргаж байгаа  эмч эмнэлгийн мэргэжилтнүүдийг мэргэжлийн чиглэлээр гадаад улсад сургалтад хамруулах, мэргэшүүлэх сургалтад улсын төсвийн санхүүжилтээр суралцуулах, мэргэжлийн зэрэг ахиулах,  нэг жилийн багц цагийг бүрдүүлсэнд тооцох зэрэг дэмжлэгийг үзүүлэх болно гэлээ.

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
11
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
619205
33 эможи

Зочин
2020-08-16 22:35
Ойрд шоу сэдэв олдохгүй байжээ
2020-08-16 21:36
Шшш
Зочин
2020-08-15 11:11
Зев, сайн бна.
Zochin
2020-08-14 21:35
Aav n emnelgiin darga, Huu n huselteeree ochij bna ch gh shig. Ingj shoudhaa bolioo. Ireeduin alban tushaaliin tuluu ulairch bna daa uvaigu amitad!!!
Зочин
2020-08-14 17:12
Зочин
2020-08-14 16:44
Өөрийн хүсэлтээр очхоор хүн биш бдаг шдээ
Эмч нар
2020-08-14 16:22
Булган аймгийн эмнэлгийн дарга нарын сонгон шалгаруулалтаа хурдан хийж шийдэхгүй бол 9 сум үүрэг гүйцэтгэгч эмч нар ажиллаж байна
Зочин
2020-08-14 16:01
Шал худлаа орон тоо байхгүй гээд байдаг ш дээ. Ядарсан айлын хүүхэд сургуулийг нь төгсчихөөд байхад ажилд орж чадахгүй л байна.
Зочин
2020-08-14 15:21
ЭМЯ
Т.Мөнхсайхан

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up