ХӨСҮТ-д эмчлүүлж буй COVID-ийн халдвартай нэг хүний бие муу байна

2020 оны 7 сарын 30

Arslan.mn
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн хэмжээнд 16,858,000 хүн коронавируст халдвараар өвчилж, 665,000 хүн эндсэн бол 10 сая гаруй хүн эдгэрээд байна. 24 цагийн хугацаанд 215,000 хүн шинээр халдвар авч, 5,000 гаруй хүн энджээ. ДЭМБ-аас нэгдүгээр сарын 30-ны өдөр коронавируст халдварыг нийгмийн эрүүл мэндийн онцгой байдал гэж зарласнаас хойш зургаан сарын хугацаа өнгөрлөө. Дэлхийн зарим оронд халдварын тохиолдол буурч, цар тахлыг хяналтандаа авсан хэмээж байгаа ч дахин халдвар гарч байна. Энэ вирусийн талаар бидний мэдэхгүй зүйлс байсаар байгаа юм.

ДЭМБ-аас COVID-19 халдварын тархалтад улирал хамаарахгүй байгааг онцлон тэмдэглээд амны хаалт зүүх, хүн хоорондын зайг баримтлах н тархалтыг бууруулахад чухал нөлөөтэйг мэдээлсээр байна. Манай улсын хувьд өчигдөр 198 хүн тусгаарлан ажиглалтад орж, 277 хүн гэрийн тусгаарлалтад шилжин, одоогоор 2,677 хүн тусгаарлан ажиглалтад байгаа.


Сүүлийн 24 цагт 119 дугаарт 158 дуудлага ирсэн бол шуурхай аппликэйшнээр гадаадаас 4 иргэн холбогдож зөвлөгөө мэдээлэл авсан байна. Мөн СЭМҮТ-ийн 1800-2000 утсанд 13 хүн холбогдож зөвлөгөө авчээ. СЭМҮТ-тэй онлайнаар гадаад улсуудаас холбогдож зөвлөгөө авах боломжтой" гэдгийг хэллээ.

ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 29-ний өдөр гурван лабораторид нийт 520 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Тодруулбал, 
 

Долдугаар сарын 15-нд Сөүл-Улаанбаатарын хоёр онгоцоор ирсэн 439 хүний хоёр дахь давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүний давтан шинжилгээ,  Тандалтын зорилгоор хийсэн 3 хүний шинжилгээ,   Алтанбулагаар орж ирсэн 33 жолооч,  Сэлэнгэд тусгаарлагдсан 32 хүний давтан шинжилгээ,     Найман эмч, эмнэлгийн ажилчдыг шинжилгээнд хамруулсан,    Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй.


Нийт батлагдсан тохиолдол 291 байгаагаас 225 нь эдгэрсэн. ХӨСҮТ-ийн эмчилгээнд 66 хүн байгаа бөгөөд өвчтөнүүдийн биеийн байдлыг үнэлж үзвэл, 62 нь хөнгөн, 3 нь хүндэвтэр, нэг нь хүнд байна" гэж мэдээллээ. 
 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618791
0 эможи

Зочин
2020-07-30 12:36
keyboard_arrow_up