“Эрдэмтэд халдвар буурахгүй байгааг хөл хориог огцом сулруулсантай холбоотой гэж үзэж байна“

2020 оны 7 сарын 26

Arslan.mn

Эрүүл мэндийн яам өнөөдөр /2020.7.26/ Covid-19-т халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ "Covid-19-т халдвар дэлхийн 216 улс оронд бүртгэгдэж, 15 сая 918 мянган хүн халдвар авч, 645 мянга гаруй хүн нас бараад байна. Одоогоор 9.8 сая гаруй хүн эдгэрчээ. Сүүлийн 24 цагт 284 мянган хүн шинээр өвчилж, 6000 гаруй хүн нас барлаа. Энэ нь шинэ тохиолдол хамгийн өндөр байгаа хоёр дахь өдөр байлаа.

Эрдэмтэд халдвар буурахгүй байгааг хөл хориог огцом сулруулсантай холбоотой гэж үзэж байна. Мөн буруу ташаа мэдээлэлд автах, залуучуудын хайхрамжгүй байдал зэрэг нь халдвар буурахгүй байгаад нөлөөлж байгаа гэж үзэж байна. Германы мах боловсруулах үйлдвэрт хийсэн судалгаагаар хүйтэн, сэрүүн, агааргүй үед Covid-19 нь найман метрт халдвар тархаах эрсдэлтэй гэж үзжээ. ДЭМБ-аас дархлаажуулалт зэрэг бусад эрүүл мэндийн үйлчилгээг орхигдуулж болохгүй гэж үзэж байна.

Монгол Улсад өчигдөр /2020.07.25/ 210 хүн ажиглалтад орж, 218 хүн ажиглалтаас гарлаа. Одоогоор 2566 хүн ажиглалтад байна. Эдгээр хүмүүст 182 төрийн албан хаагч үйлчилж байна. Цэргийн төв эмнэлэгт 39 хүн хэлтэн эмчлүүлж байна. Сүүлийн 24 цагт 119 тусгай утсан 124 хүн холбогдож Covid-19-т халдварын талаар зөвлөгөө, мэдээлэл авлаа."гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
618698
2 эможи

Зочин
2020-07-27 16:02
Зочин
2020-07-26 12:22
keyboard_arrow_up