Эрүүл мэндийн сайд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүстэй цахим хурал хийлээ

2020 оны 7 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн захирал Др.Такеши Касай-тай цахим уулзалт хийлээ. Уулзалтын эхэнд Др. Касай Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын албан тушаалд томилогдсонд Сайд Т.Мөнхсайханд баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүслээ. Энэ удаагийн уулзалтаар Бүсийн захирал дэлхий нийтэд тархаад байгаа КОВИД-19 цар тахлын улмаас энэ жилийн Бүсийн хорооны ээлжит чуулганыг 10 дугаар сард виртуаль хэлбэрээр зохион байгуулах саналыг хэлэлцэх асуудлуудын хамт танилцууллаа. Энэ жилийн чуулганаар Бүсийн улс орнууд дархлаажуулалтын асуудлаарх шинэ баримт бичгийн төсөл, эрүүл насжилт болон аюулгүй, хямд өртөг бүхий мэс заслын тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох асуудал, тэрчлэн КОВИД-19 халдварыг авч хэлэлцэхээр төлөвлөж байна.

Arslan.mn

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан Бүсийн захирал Др.Касай-д хариу талархал илэрхийлж, Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлж, эрүүл мэндийн аюулгүй байдлыг хангах чиглэлд ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооноос баталж хэрэгжүүлсэн “Ази, Номхон далайн шинэ болон сэргэж байгаа халдварын стратеги” чухал ач холбогдолтой байсныг онцолж, цаашид бэлэн байдлыг хангах, халдвараас сэргийлэх хариу арга хэмжээг улам эрчимжүүлэх замаар эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэхэд анхаарч ажиллана гэдгээ илэрхийллээ. Түүнчлэн Монгол Улсын КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хязгаарлах, хариу арга хэмжээ авах цогц үйл ажиллагаанд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсээс мэргэжил арга зүйн болоод бусад дэмжлэг туслалцааг тогтмол үзүүлж ирсэнд талархал илэрхийлэн, хамтын ажиллагааг улам өргөжүүлж ажиллана гэлээ.

Уулзалтад ДЭМБ-ын Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Др.Сергей Диордица болон Эрүүл мэндийн яамны ажилтнууд байлцлаа.

Arslan.mn

Эх сурвалж: ЭМЯ
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
618644
1 эможи

keyboard_arrow_up