ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй эх амаржиж, охинтой болжээ

2020 оны 6 сарын 30

Arslan.mn

Өнөөдөр ЭМЯ, ХӨСҮТ-ийн хийсэн ээлжит мэдээллийн үеэр ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал " COVID-19 нь эдгэрсэн ч төрөх дөхсөн тул ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан эх өнөө өглөө амаржиж, 3.8 кг жинтэй охинтой боллоо. Эх, нярайн бие сайн байна. ХӨСҮТ болон ЭХЭМҮТ-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч, нярайн эмч, эх баригч нар тусламж үзүүлсэн.

Одоо ХӨСҮТ-д коронавирусийн халдвартай хоёр жирэмсэн эх эмчлүүлж байгаа талаар мэдээлсэн. 

Тэгвэл энэ талаар ХӨСҮТ-ийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал М.Тунсаг "COVID-19 халдвараар эмчлүүлж эдгэрсэн иргэнийг төрүүлсэн эмэгтэйчүүдийн эмч Э.Баярмаа,эх баригч Б.Хоролгарав, ЭХЭМҮТ-ийн нярайн эмч Б.Түмэнжаргал, асрагч Х.Оюунчимэг нараар бахархаж байна. Хамтран ажиллаж нярайн тусламж үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлсэн ЭХЭМҮТ-ийн хамт олондоо баярлалаа" гэж сэтгэгдэл бичжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
618286
2 эможи

Зочин
2020-06-30 19:32
keyboard_arrow_up