САЙН МЭДЭЭ: Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн хүний тоо 33 боллоо

2020 оны 5 сарын 25

Arslan.mn

УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн мэдээллийг сонслоо.

Тэрбээр "Өнөөдөр нэг хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн ажиглалт руу шилжиж байна. Эдгэрсэн нийт 33 хүн боллоо. Өнөөдрийн байдлаар нийт 108 хүн эмчлүүлж байгаа. Халдвар авсан хүмүүсийн дундаж нас 24. 

Нэгдүгээр сарын 6-наас хойш 12,000 гаруй шинжилгээ хийсэн байна. Улсын хэмжээнд зургаан лаборатори ажиллаж байгаа. Тандалтын шинжилгээг тогтмол хийж байгаа бөгөөд одоогийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй байна. 

Тавдугаар сарын 13-нд ОХУ-ын 15 хотод суралцаж байсан цэргийн сургуулийн оюутнууд ирсэн. Нийт 57 оюутнаас коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд хөнгөн байдлаар өвчилж, хурдан эдгэж байна" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
1
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
617322
4 эможи
keyboard_arrow_up