ЭМЯ: Манай улстай хил залгаа хотуудад халдвар 30-75 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй байна

2020 оны 5 сарын 19

Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ.

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл  "Коронавируст халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдэж, 4,885,000 хүн өвчлөн 319,000 хүн нас барсан байна. 1.9 сая хүн эдгээр эмнэлгээс гарсан, 2.6 сая хүн эмчилгээ хийлгэж байгаагийн 44,000 хүнийх нь биеийн байдал маш хүнд байгаа юм. Сүүлийн 24 цагт 86,000 хүн шинээр халдвар авч, 3,300 хүн нас барсан нь өмнөх өдрөөс өвчилсөн хүний тоо 5,000-аар их боловч, нас барсан хүний тоо 300-аар бага байна.

ОХУ-д халдварын тохиолдол нэмэгдсээр байгаагийн дотор манай улсын хил залгаа бүсүүдэд халдварын тохиолдол 30-75-аар нэмэгдэж, өвчлөлийн хурд эрчимтэй явагдаж байна.

Өчигдөр ДЭМБ-ын 73 дугаар ассамблей цахимаар зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд хоёр өдөр үргэлжилнэ. Өнөө өглөө 08:00 цагт ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл тус хуралд илгэлт тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

COVID-19 халдвар ихэнх хүүхдүүдэд хөнгөн хэлбэрээр илэрч байгаа ч цөөн тохиолдолд олон эрхтэн тогтолцооны үрэвслийн хам шинж илэрч, амь насанд эрсдэл учруулж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар ажиглалтад 1769 иргэн байна. Тэдний дунд зүрх судас, мэдрэл, гэмтэл зэрэг өвчтнй хүмүүс бий тул эмчилгээ тогтмол үзүүлж байна. 5 хүртэлх насны 107 хүүхэд, жирэмсэн 67, чихрийн шижинтэй 30, артерийн өвчтэй 93, хавдарьай 24, архаг өвчтэй 127 хүн байна. Энэ оны эхнээс нийт 7408 иргэн ажиглалтад орсон. 

24 цагийн хугацаанд 119 дугаарт 259 дуудлага ирж, мэдээлэл зөвлөгөө авсан. Гадаадын дөрвөн улсаас тодруулбал, БНСУ, Ирланд, Швед, АНУ-аас дөрвөн дуудлага ирлээ.

Манай иргэдийн хувьд худалдаа, үйлчилгээний газруудад хоорондын зай барихгүй байх тохиолдол түгээмэл байгааг мэдээлж байна.

Европын орнууд хөл хорионы дэглэмээ сулруулж, ингэхдээ үндсэн хоёр шаардлагыг тавьж байгаа. Эхнийх нь амны хаалтыг тогтмол зүүх бол дараагийнх нь иргэд хоорондын зай 1.5-2 метр байхыг онцгойлон анхааруулж байгаа" гэдгийг хэллээ.

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
617196
1 эможи
keyboard_arrow_up