ЭМЯ: Дэлхий дахинд КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАР эрчимтэй нэмэгдэж байна

2020 оны 4 сарын 04

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаар 11:00 цагийн ээлжит мэдээллээ хийж байна.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга С.Нарангэрэл " Өнөөдрийн байдлаар дэлхийн 208 улсад коронавирусийн халдвар бүртгэгджээ. Арлын улс орнуудад их газраас тархах хандлагатай байна.

Дэлхий дахинд коронавирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж байна. Халдварын шинж тэмдэггүй олон хэлбэр байгаа тул иргэд амны хаалт зүүх зөвлөмжийг мартаж болохгүй. Бид улсын хэмжээнд томуугийн сорьцоор шинжилгээ авч, коронавирусийн халдварыг илрүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч ажиллаж байна. 

Монгол Улсын хувьд коронавирусийн 14 тохиолдол бүртгэгдсэнээс 12 тохиолдол эмнэлгийн ажиглалтад байгаа юм.

Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор Токиогоос ирсэн зорчигчдоос хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан.

Эх орондоо ирсэн 276 иргэнийг ХӨСҮТ, Цэргийн Госпитал, Токио зочид буудалд тусгаарласан.

Мөн нийт 6,800 кг ачаа тээш ариутгаж, онгоцонд эцсийн ариутгалыг хийж аюулгүй болгосон бөгөөд өчигдөр халдварт өвчний дуудлага гараагүй сайхан мэдээтэй байна" гэв

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
2
ouch an post
confuse an post
angry an post
615646
5 эможи
keyboard_arrow_up