Эрүүл мэндийн Дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан эмч мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж байна

админ
2020 оны 3 сарын 06

Arslan.mn

Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэнгээр ахлуулсан эмч, мэргэжилтнүүд ОХУ-д ажиллаж байна.

ОХУ нь дэд бүтэц өндөр хөгжсөн халдварт өвчний үед хариу арга хэмжээний туршлагатай орнуудын нэг билээ. Тиймээс БНХАУ-аас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусын халдварын 2 тохиолдлыг бүрэн эмчилж чадсан.

Өнөөдрийн байдлаар, тус улсад нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байна. Иймээс бид ойрын хөршийнхөө коронавируст халдвараас сэргийлэх, оношлох, хариу арга хэмжээний туршлагаас судлахаар ЭМЯ, ГХЯ хамтран Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч, мэргэжилтнүүдийн багийг томилон ажиллуулж байна.

Arslan.mn

Багийн гишүүд өнөөдөр Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд коронавируст халдвар (COVID-19)-ын халдвар гарсан улсаас ирсэн зорчигчдод тавьж буй эрүүл мэндийн хяналт, шинжилгээний үйл явцтай нэг бүрчлэн танилцсан байна.

Багийн гишүүдтэй ОХУ-д суугаа Монгол Улсын Элчин сайдын яам, ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
2
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
614459
8 эможи

Зочин
2020-03-07 20:12
boljdee zuv ajil bna shal demii ym hiij yvhaar iim ym sudalj bh ni zuv amjilt hvsi
Зочин
2020-03-07 16:42
Эрүүл ахуйч нар ажлаа хиигээч төриин албаны нтрээ болиод дайчлаач халдвар хамгаалал чухал ш дээ хүнснии аюулгүй баыдал алдагдсан цаашлаад сурналт сурталчилгаа гээд эднии ажил шүү
Зочин
2020-03-06 19:30
Эмчээ явуулаач ээ дэд сайд яваад юу хэрэгтэй гэж
keyboard_arrow_up