ШУУД: Эмч, эмнэлгийн ажилчидын шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд хуулийн байгууллагад мэдэгдэнэ

2020 оны 2 сарын 29

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас цаг үеийн шуурхай мэдээллийг хүргэж байна.

ШУУД ҮЗЭХ: 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

Шинэ төрлийн коронавирусийн халдвар дэлхийн 55 оронд дэгдээд байна. ДЭМБ-ын ерөнхий захирал коронавирус маш ноцтой түвшинд хүрсэн гэдгийг мэдэгдсэн. Манай улс ДЭМБ-ын Ази, Номхон далайн бүсийн 37 орнуудын эрүүл мэндийн сайд нарын теле хурал өчигдөр /2020.02.28/болсон. Энэ хурлын үеэр Монгол Улс авч буй арга хэмжээгээ танилцуулсан бөгөөд хамгаалах хувцас, хэрэгсэл, нэмэлт оношлуур манай улсад хэрэгцээтэй байгаа талаарх мэдээллээ ДЭМБ-т өгсөн. 

Коронавирусийн халдвараар хууч өвчтэй, дархлаа сул, өндөр настай хүмүүс өртөх эрсдэлтэй байгаа тул анхаарал маш сайн тавих нь чухал. Эрсдэлтэй бүлэгт орж байгаа хүмүүс олон нийтийн газраас явахгүй байх, эмээ тогтмол уух, сайн унтаж амрах, давс багатай хоол хүнс хэрэглэх, бие тавгүйрвэл 103 болон харьяа дүүргийнхээ эмнэлэгт хандах хэрэгтэй.

ДЭМБ-ын ажилтан. О.Ариунтуяа: 

ДЭМБ мэдээгээр, 83 мянга 694 батлагдаж 2861 нас баралт бүртгэгдсэн. Сүүлийн 24 цагийн байдлаар Шинэ Зеланд Азербайжан Нидерланд зэрэг улс бүртгэгдсэн. 21 улс орон дотооддоо дэгдэлт байдлаар тархаж байна. Ялангуяа Солонгос, Итали, Иранд их тархаж байна. Сүүлийн гурван хоногт шинээр халдвар бүртгэгдсэн оронд гаднаас импортлогдож орж ирсэн байгаа. ДЭМБ өмнө нь Хятадад тархах эрсдэл өндөр гэж үнэлж байсан бол энэ удаад дэлхий нийтэд тархах эрсдэл маш өндөр гэж үнэлсэн. Ази, Номхон далайн бүс нутаг маш эгзэгтэй түвшинд хүрээд байна Одоогийн баримталж буй бодлогоо өөрчилж, есөн гол тэргүүлэх чиглэлд зөвлөмж гаргаж, танилцуулсан.

ЭМЯ-ны газрын дарга Я.Буянжаргал: Монгол Улсад коронавирусийн халдвар бүртгэгдээгүй байна. Одоо Туркийн онгоц бууж байгаа тэдгээр хүмүүсийг тооцохгүй бол одоогоор улсын хэмжээнд 351 хүн тусгаарлагдаад байна. Тусгаарлах байруудыг бий болгохоор судалж байна. Жаргалантын амралтад тусгаарлагдсан хүмүүс халуунаа үзүүлэхгүй гэсэн зөрчил илэрч, цагдаад мэдэгдээд байгаа. Цэргийн төв эмнэлэгт эмч нараа голох, шүршүүрт ормоор байна, гэр бүлээрээ үзүүлэхгүй гэж эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учруулах, эмч мэргэжилтнүүдийг хэл амаар доромжлох байдал гарч байна.Энэ тохиолдолд бид хуулийн хариуцлага хүлээлгэнэ. Манай эмч нарын хувьд бүгд бэлтгэгдсэн хамгийн чадвартай эмч нар ажиллаж байгаа. Гэтэл зарим иргэд эмчид үзүүлэхгүй гэж хүндрэл учруулж байгаа. Цаашид энэ тал дээр хамтран ажиллахгүй бол хуулийн байгууллагад мэдэгдэх болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
1
614230
3 эможи

Zochin
2020-02-29 16:08
Ovchtei humuus l tegej bgaa medeej
Зочин
2020-02-29 15:49
keyboard_arrow_up