“БНСУ, Япон, Сингапурт коронавирусийн халдварын тоо нэмэгдсээр байгаа учир анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй“

2020 оны 2 сарын 20

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас олон улсад тархсан шинэ коронавирус /COVID-19/ халдварын нөхцөл байдлын талаар мэдээлж байна.

"ДЭМБ-аас дулаан хувцаслаж, халуун зүйл ууж, сайн унтаж амрахыг зөвлөлөө"

Arslan.mn

ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл "Ухань хотод эмнэлгээс эдгэж гарсан хүмүүсийн тоо нэмэгдсэн таатай мэдээгээр өнөөдрийн хурлаа эхлүүлж байна.  Өвчлөл гарснаас хойш анх удаа 1812 хүн эмчлэгдэн гарсан таатай мэдээ байна. Гэсэн хэдий ч манай иргэдийн их зорчдог Солонгос, Япон, Сингапур зэрэг улсуудад халдварын тоо нэмэгдсээр байгаа учир анхаарал сэрэмжээ сулруулж болохгүй. 24 цагийн хугацаанд хөлөг онгоцон дээр байсан хүмүүстэй холбоотойгоор Япон улсад өвчлөлийн тоо нэмэгдсэн.

БНСУ-ын Дэгү хотод сүмийн цуглаанд явсан арван иргэн халдвар авсан зэрэг тохиолдол гарсан. Тиймээс иргэддээ сар шинийн өдрүүдэд олон хүн цугласан газар, айлаар орохгүй байхыг онцгойлон зөвлөж байна.

ДЭМБ-ээс аль болох даарахгүй байх дулаан хувцаслахыг зөвлөж байна. Хоёрдугаар халуун цай, шөл уух, жимс ногоо хэрэглэж, унтаж амрах, бухимдахгүй байхыг эрдэмтэн судлаачид хэлж байгааг анхаарах нь зүйтэй байна" гэлээ. 

"БНХАУ-аас гадна 1,900 тохиолдол илэрсэн"

Arslan.mn

ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "2020 оны хоёрдугаар сарын 20-ны байдлаар халдварын тохиолдол 75292 бүртгэгдэж, БНХАУ-аас гадна өөр улсуудад нийт 1900 тохиолдол бүртгэгдэн,  5 нас баралт гарсан байна. 

Халдварын голомт болж буй тохиолдлууд нь олон хүн цугласан газар байгаа учраас хүн амын хөдөлгөөн өвчлөлийг тархаах гол хүчин зүйл болж байна.

Хятад улс сүүлийн дүн мэдээгээ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад нэгтгэж ирүүлээгүй байна. Ойрын өдрүүдэд шинэ тохиолдлын тоо буурч байгаа ч энэ цаашид буурна гэж тооцоолоход эрт буюу тогтворгүй байна.

Нийт бүртгэгдсэн тохиолдлын 2 хувь нь нас барж буй бөгөөд нас ахих тусам эрсдэл нэмэгдэж байна." гэв. 

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
613960
1 эможи

Зочин
2020-02-20 19:48
Zochin
2020-02-20 13:12
Harin time zarim hvmvvsig haraad baihad mask yrusu zvvhgvi yum end gants tani ami nas ervvl mend hamaatai bish shv ar ger chin bga aaw eej ah egch dvv vr hvhed ged busdiga bodoldoo hvmvvs min mask zvvgeerei ene chin nasan turshin yum bish tvr zvvrin l asuudal
keyboard_arrow_up