Д.Нямхүү: Ухань хотоос ирсэн 31 иргэнийг маргааш тусгаарлалтаас ГАРГАНА

админ
2020 оны 2 сарын 14

Arslan.mn

ЭМЯ-наас коронавирусийн цаг үeийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна.

"Ухань хотоос ирсэн 31 иргэнийг маргааш тусгаарлалтаас ГАРГАНА"

Arslan.mn

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарлаа.

13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна.

Ухань хотоос ирсэн 31 оюутныг дахин шинжилгээнд хамруулсан бөгөөд шинэ төрлийн коронавирусийн халдвар илрээгүй. Тиймээс эмч нар зөвлөлдөөд маргааш ХӨСҮТ-өөс гаргахаар шийдвэрлэсэн . " гэв.

Arslan.mn

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Мягмардорж  "Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон" гэлээ.

Шинэ коронавирусийн талаар зөвлөгөө, мэдээллийг 24 цагаар өгч буй утсууд: 

  • Эрүүл мэндийн яам-323002
  • Халдварт өвчин судлалын үндэсний төв-100, 80086829
  • Зоонозын өвчин судлалын үндэсний төв-70284393
  • Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв-18002000

ШУУД ҮЗЭХ:

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
613743
1 эможи

Зочин
2020-02-14 12:17
keyboard_arrow_up