ЭМЯ: Гадил жимс идсэн 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, нас барлаа гэдэг нь ТАШАА МЭДЭЭЛЭЛ

2020 оны 1 сарын 23

Arslan.mn

“НаньХуй 8424 сортын гадил жимсийг идсэний улмаас 23 хүн H7N9 вирусийн халдвараар өвчилж, Шинхуа эмнэлгийн Чунг Минг салбарт нас барлаа” гэсэн мэдээллийн мөрөөр холбогдох шалгалтыг хийж, үндэслэлгүй, ташаа мэдээлэл болохыг тогтоосон талаар ШиньЛианг Шанхай сайтад нийтэлжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Чунг Минг эмнэлэгт ийм тохиолдол гараагүй бөгөөд Шанхайд “НаньХуй 8424” сортын гадил бус тарвас тариалдаг тухай дурдсан байна. H7N9 вирус нь шувууны тахал тул жимс жимсгэнээр халдварлах боломжгүйг мэдэгдлээ.

Иймд ямар нэгэн үндэслэлгүй, ташаа мэдээллийг олон нийтэд түгээж, иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.

 

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
612897
8 эможи

Зочин
2020-01-24 00:18
Зочин
2020-01-23 13:16
keyboard_arrow_up