ХӨСҮТ: Тэмбүүгийн 3,682 тохиолдол илрүүлэн иргэдийг бүрэн эмчилж, эдгэрүүлжээ

2019 оны 11 сарын 19

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас энэ оны долоодугаар сараас улс даяар эхлүүлсэн “Халдварт өвчнөөс сэргийлэх хянах үндэсний хөтөлбөр, Тэмбүүг устгая” үйл ажиллагааны үр дүн, явцын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд тэмбүү, ХДХВ-ийн халдвар илрүүлэх үзлэг шинжилгээг халдварт болон халдварт бус өвчний илрүүлэг үзлэгтэй хамтатган аймаг бүр өөрийн онцлогт тохируулан зохион байгуулж, 96,289 иргэнд шинжилгээ хийж, 765 тэмбүүгийн шинэ тохиолдлыг илрүүлэн, эмчилгээнд хамруулжээ.

Харин “Тэмбүүг устгая” үйл ажиллагааг эрчимжүүлснээс хойш дөрвөн сарын хугацаанд нийтдээ улсын хэмжээнд 218,000 гаруй иргэнд үзлэг шинжилгээ хийж, тэмбүүгийн 3,682 тохиолдол, 1,716 хавьтлыг илрүүлэн, эмчлэн эдгэрүүлсэн үр дүнтэй байгаа ажээ.

Arslan.mn

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү  ""Тэмбүүг устгая" үйл ажиллагааны хүрээнд илэрсэн тэмбүүгийн бүх тохиолдлыг эмчилж, 100 хувь эдгээсэн үр дүнтэй байгаа. Гэхдээ бэлгийн хамтрагч буюу хавьтагч нь эмчилгээ хийлгэхгүй бол дахин халдвар авах эрсдэлтэй.

Иргэдийг БЗДХ-ын үзлэг шинжилгээнд хамрагдах, үнэ төлбөргүй эмчлэх, хувь хүний нууцыг хадгалах чиглэлээр олон арга хэмжээг хэрэгжүүлж байгаа хэдий ч хавьтлын илрүүлэлт 47 хувьтай байгаа нь хангалттай бус байна" гэв.

Arslan.mn

Эх сурвалж: ГЭРЭЛ ЗУРГИЙГ MPA.MN
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
610681
0 эможи

Зочин
2019-11-20 05:23
keyboard_arrow_up