ИНФОГРАФИК: Өнгөрсөн сард 165 ихэр хүүхэд мэндэлжээ

2019 оны 9 сарын 12

Arslan.mn

Улсын хэмжээнд 2019 оны эхний 8 сард 51.5 мянган эх амаржиж, 51.9 мянган хүүхэд төрүүлсэн нь өмнөх оны мөн үеэс амаржсан эх 180 (0.4%)-аар, амьд төрсөн хүүхэд 250 (0.5%)-аар нэмэгдсэн байна.

Энэ оны 8 дугаар сард 6580 эх амаржиж, 6620 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 296 (4.3%)-гаар, амьд төрсөн хүүхэд 327 (4.7%)-гоор буурсан гэж өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. 

Эрүүл мэндийн яамны цахим бүртгэлийн дагуу улсын хэмжээнд энэ оны наймдугаар сард 6,493 хүүхдэд регистрийн дугаар олгожээ.

Нийт төрсөн хүүхдийн 3367 нь эрэгтэй, 3126 нь эмэгтэй, 165 нь ихэр байсан бөгөөд хүүхдийн дундаж жин 3,374 грамм, дундаж өндөр 51 см байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607992
0 эможи

Зочин
2019-09-12 16:09
мэдээлэл өгсөнд баярлалаа.
Зочин
2019-09-12 14:30
keyboard_arrow_up