УГТЭ “Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрүүл мэндийг дэмжье, хамгаалъя” сэдэвт өдөрлөг зохион байгууллаа

2019 оны 8 сарын 30

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлэг “Эрүүл мэндийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сарын аян”-ы хүрээнд эмч, ажилчдынхаа эрүүл мэндийг хамгаалах, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх болон хяналтыг сайжруулах, тэдний гэр бүлийн гишүүдийн эрсдэлт хүчин зүйлийг эрт илрүүлж, шалтгаан нөхцөлийг бууруулах зорилгоор ”Эмч, эмнэлгийн мэргэжилтний эрүүл мэндийг дэмжье, хамгаалъя” сэдэвт өдөрлөгийг 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Хавдар судлалын үндэсний төв, эрүүл мэндийг дэмжигч байгууллагуудтай хамтран зохион байгууллаа.

Arslan.mn
Тус өдөрлөгөөр хүрээнд эмнэлгийнхээ эмч, ажилчдыг Зүрх судас, Мэдрэл, Хоол боловсруулах, Бөөр, Уушги, Чих хамар хоолой, Нүдний төрөлжсөн нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж, Хавдар судлалын үндэсний төвийн эмэгтэйчүүд, цээжний хөндийн мэс засал, хүзүү толгойн мэс заслын эмч нартай хамтран нийт 294 ажилтныг үзлэг, зөвлөгөө, оношилгоонд хамруулж, лабораторийн шинжилгээ, хэвлийн хэт авиан оношилгоо, цээжний рентген оношилгоо, зүрхний цахилгаан бичлэг, бамбайн хэт авиан оношилгоо, эмэгтэйчүүдийн цитологи шинжилгээ, ясны сийрэгжилтийн шинжилгээ, амны хөндийн үзлэгт нийт давхардсан тоогоор 830 ажилтныг тус тус хамрууллаа. 

Arslan.mn
Тус өдөрлөгийн үеэр нийт ажилчдад эрүүл амьдралын зөв дадал зуршлыг хэвшил болгохыг уриалж, 5 төрлийн 600 ширхэг гарын авлага, зөвлөмжийг тарааж эмч, ажилчдын гэр бүлийн 125 хүнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулсан бөгөөд Эмнэлгийн захиргаа, Зөвлөх поликлиникийн тасгаас дэмжин туслах үйлчилгээний албадын 2 ажилтны хүүхдэд Барилгын политехник коллежийн “Машин механизм, засварын анги”-д суралцах эрхийн бичгийг гардуулан өглөө.

Arslan.mn

Эх сурвалж: Улсын Гуравдугаар Төв Эмнэлэг
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
607470
0 эможи

Зочин
2019-08-31 04:26
Зочин
2019-08-30 16:01
сайн байна.
УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up